Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам”-ын 20 дугаар зүйл болон “Дулаан II цахилгаан станц” ТӨХК-ийн 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2016 оны 1/1199 тоот албан хүсэлтийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сар 07 өдрийн 373 тоот тушаалаар “Дулаан II цахилгаан станц” ТӨХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 18,213,445 ширхэг хувьцааг нэг бүр нь 25 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 72,853,780 ширхэг энгийн хувьцаа болгон хувааж үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ