• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43026.34

( -128.85 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43026.34 -128.85
MSE A Индекс 16726 -29.08
MSE B Индекс 12200.92 -23.78

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-03 17:12:39

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"АПУ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2017-08-23 10:10:31

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "АПУ" ХК нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа "АПУ Дэйри" ХХК оноосон нэр бүхий охин компанийг шинээр үүсгэн байгуулах, "Эвэргрийн инвестмент" ХХК-ийг нэгтгэх замаар компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, хаалттай хүрээнд 321,304,553 ширхэг энгийн хувьцаа нэмж гарган эзэмшүүлэх, хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрүүдийг тус тус гаргасан байна. Хурлын шийдвэртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж  үзнэ үү. 

Үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрүүдийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас шийдвэр гарсан огноо: 2017 оны 8-р сарын 18-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2017 оны 9-р сарын 29-ний өдрийг хүртэл

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 360 төгрөг /сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж ханш/

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол "АПУ" ХК болон "БиДиСек ҮЦК" ХК-д хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэгч "АПУ" ХК:   УБ, ХУД 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, компанийн байр, холбогдох утас: 11-344837

Андеррайтер "БиДиСек ҮЦК" ХК: УБ, СБД 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 байр, холбогдох утас: 11-313108, 99010288

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ