Мэдээ мэдээлэл
МХБ-ИЙН ТУЗ-ИЙН ШИЙДВЭР
2012-09-20 10:11:22
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн хурал 2012 оны 09-р сарын 13-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнд:
• “Түшиг траст” ХХК-ийг МХБ-ийн гишүүнээр элсүүлэх;
• “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 72-р зүйлд заасан бүртгэлийн хураамжийн хэмжээг 2013 оны 9 сарын 13-ны өдрөөс өмнө шинээр бүртгүүлэх компаниудад 30%-иар хөнгөлж, нэмэлт үнэт цаас бүртгүүлэх компаниудад 50%-иар тус тус хөнгөлөх;
• Нийтэд санал болгох үнээр зах зээлийн үнэлгээг тооцох ба “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-өөс 2012 оны 2-р сард баталсан бүртгэлийн хураамжийн хэмжээнд үндэслэн хөнгөлөлтийг тооцох;
• Ногдол ашгийг үнэт цаасаар олгох, ажиллагсдад үнэт цаас эзэмшүүлэх гэх мэт нөхцлөөр нэмэлт үнэт цаас бүртгүүлэхээр хүсэлт гаргагч компанийн бүртгүүлэх үнэт цаасны зах зээлийн үнэлгээ нь 50,000,000 /тавин сая/ төгрөгөөс доош бол бүртгэлийн хураамжаас бүрэн чөлөөлөхөөр тус тус шийдвэрлэсэн байна.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийг батлагдсан өдрөөс буюу 2012 оны 09-р сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.