• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХОЁРДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2011-06-06 00:00:00
Хөрөнгө оруулагчдын хоёрдугаар чуулга уулзалтыг 5-р сарын 25-ны өдөр “Евро-Ази Капитал Монголиа” БДК зохион байгууллаа. Уулзалтанд Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн удирдах ажилтнууд оролцсон. Уулзалтаар дэлхийн 20 гаруй орны 150 гаруй төлөөлөгч оролцож Монгол улсад хөрөнгө оруулах боломж бололцоо хир байгааг чуулганаар хэлэлцлээ. Хуралдааны дараа оролцогчид Монгол улсын хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ хэрхэн оруулах талаар байр сууриа илэрхийллээ. Чуулганы үеэр Сангийн дэд сайд Ч.Ганхуяг эдийн засгийн өнөөгийн үзүүлэлтүүд болон төсвийн алдагдлын хэмжээ 6.7% хүртэл буусан тухай мэдэгдэв. Сангийн дэд сайд хэлэхдээ: “Дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр Монгол улсын эдийн засаг 2010 онд 6.1%-ийн өсөлттэй байсанаа энэ жилийн I-р улиралд түүхэнд байгаагүйгээр 9.7%-ийн өсөлттэй” болсон талаар дурдлаа. 2011 оны I-р улиралд ДНБ 24.9%-иар өсч, инфляцын түвшин 5.5%-тай байна гэв. Монгол төгрөгийн ханш дотоодын зах зээл дээр хүчтэй байгаа нь инфляцийг тогтвортой байхад нөлөө үзүүлсэн гэж хэллээ. 2011 оны I-р улирлын байдлаар төсвийн алдагдлын хэмжээг 9.9%-иар тооцож байсан бөгөөд одоо 6.7% болтлоо буурсан гэж дэд сайд мэдэгдлээ. Оюутолгойн гэрээ, Mongolian Mining Corp (MMC) болон бусад компаниудын IPO, Эрдэнэс Таван Толгойн ХК-ны хувьцааны 10%-ийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэнээр Монгол улсын өнөөгийн эдийн засгийн гүйцэтгэлийн эхлэл болсон. Татварын байгууллагад татвараа төлдөг, тооцоогүй дотоодын аж ахуйн нэгжид “Эрдэнэс таван толгойн” ХК-ны хувьцааг нэрлэсэн үнээр нь санал болгоно гэж хэлэв. Монгол улсын эдийн засгийг сайжруулахын тулд бидэнд тухайн цаг үеийн тогтмол хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Үүнд: Хил дамнасан шинэ төмөр зам, төмөр замын шинэ чиглэл, хөдлөх хэрэгсэл гэх мэт... Санхүүгийн чиглэлийн саад тотгорыг арилгахын тулд Монголын Хөрөнгийн Биржийг (МХБ) Хонг Конг, Шанхайн биржүүдтэй өрсөлдөхүйц хэмжээний болгох хэрэгтэй бөгөөд “Бид том мөрөөдөж өндөр зорилготой явах ёстой ” гэж ноён Ганхуяг хэлэв. Энэ зорилгод хүрэхийн тулд МХБ–ийн үйл ажиллагааг шинэчилж, менежментийг сайжруулах зорилгоор Лондонгийн хөрөнгийн биржтэй гэрээ байгуулсан талаар дурдлаа. Хөгжлийн банкны хувьд тус банкийг удирдах багийн сонгон шалгаруулалт эцсийн шатандаа явж буй бөгөөд Засгийн газраар баталгаажуулсан 800 тэрбум төгрөгийн бонд гаргах талаар дурдлаа. 200 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн бонд МХБ-д байршиж барилга болон ноолуурын салбарыг санхүүжүүлнэ. Одоогийн байдлаар төсвийн тогтворжилтын санд 50 сая ам.доллар төвлөрүүлсэн. Энэ сан нь үнийн хэлбэлзэлтэй бараа таваарын эрсдэлд зориулагдахаар тооцоологдсон бөгөөд энэ жил 183 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна гэж дэд сайд хэллээ. “Евро-Ази Капитал”-ын ерөнхийлөгч Алишер Али Монгол улсыг дараагийн арван жилд “Дэлхийн тоглогч” болно гэв. Тэрээр хэлэхдээ: “Ирэх арван жилд жигд өсөлттэй хөрөнгө оруулалтын хэмжээ, экспорт болон нийт орлогын хэмжээгээрээ Монгол улс дэлхийн хамгийн хурдан өсөлттэй эдийн засагтай орон болно” гэв. Мөн долоон төрлийн хөрөнгө оруулалтыг зөвлөсөн Үүнд : /дотоодын үнэт цаас, гадаадад бүртгэлтэй компанийн хувьцаа, Монгол төгрөг, тогтмол орлогын хэрэгсэл, хувийн өмчит хөрөнгө /IPO-ын өмнөх үе, үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтэц./Жилүүдийн үзүүлэлтүүдээс харахад цэвэр хөрөнгийн урсгал нь 2011 оны I улиралд 2.7 дахин өссөн байна. Монгол Банкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал илтгэлдээ 2010 оны статистик нь 2009 оныхоос маш их зөрөөтэй байсан. Гэхдээ 2010 оны статистик илүү сонирхол татам байсан. Дараагийн хоёр жилийн эдийн засаг эерэг төлөв байдалтай байх талаар дүгнэсэн. Төв банкны зүгээс учирч болох асуудлыг шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр мэдэгдэхдээ 2011 оны Мөнгөний бодлого нь Монгол банкны зүгээс “хоёр хулан” номхотгохтой адилхан бөгөөд төгрөгийн инфлиаци болон ханшийн өсөлтийг хянах арга хэмжээ авна гэв. Монгол улсын эдийн засаг дараагийн 10 жилд 7.5% -аас буурахгүй өсөлттэй байна гэж Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо дүгнэсэн(ҮХШХ). 2011 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.5% -тай байх бөгөөд 2014 он гэхэд 20.6% -ийн өсөлттэй байна. 2020 гэхэд өсөлт нь удааширч 16.9% болон азийн хамгийн их өсөлттэй эдийн засаг Монгол улс болно гэж (ҮХШХ) үзэж байна. 5 сарын эхээр Хятад улстай 5 тэрбум юань солих гэрээг зурсан нь Монгол улсын төгрөгийн ханшийн найдвартай байдал болон хөрвөх чадварыг сайжруулана гэдэгт ноён Н.Золжаргал хэллээ. Мөн Монгол улсын М2-ийн ихэнх хувьд нь юань багтдаг гэж мэдэгдэв. ҮХШХ- ны дарга Ч.Хашчулуун хэлэхдээ Монгол улсын ДНБ 10% болох магадлалтай ба энэ жил 12% хүрэх бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 3000 ам.долларт хүрнэ гэжээ. 2015 он гэхэд ДНБ 14% -т хүрч нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар болно гэж хэллээ. Эрдэнэс Таван Толгой дараа жилийн эхэн үед анхны зах зээл дээр гарна Эрдэнэс Таван Толгой анхдагч зах зээл дээр 2012 оны эхэнд гарна гэж “Эрдэнэс МГЛ”-ийн ерөнхий захирал Б.Энэбиш хэлэв. Эрдэнэс Таван Толгойн Зүүн цанхид олборлох ажил эхэлсэн бөгөөд 250,000 тонн коксжих нүүрс экспортлоход бэлэн болоод байгаа талаар мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ Цанхи болон Бөртөөг нүүсний уурхай коксжих нүүрстэй бөгөөд зүүн Цанхи нүүрсний уурхай нь Жоркийн үнэлгээгээр 1,078 сая тонн нөөцтэй, нийт нөөцийн 78 хувийг нь дээд зэрэглэлийн буюу коксжих нүүрс эзэлдэг гэж NorWest тооцоолж байна гэв. Зүүн Цанхи нь нэг тэрбум тонн нүүрсний нөөцтэй, нийт нөөцийн 78 хувийг нь дээд зэрэглэлийн буюу коксжих нүүрс эзэлдэг гэсэн судалгаа бий. Эрдэнэс Таван Толгой компани нүүрсний ордыг үр бүтээлтэй ашиглахын тулд гэрээт ажилчид хөлсөлж ажиллуулах талаар хэллээ. Баруун Цанхи орд нь 1,204 сая тонн нүүрсний нөөцтэй түүний 65 хувийг нь коксжих нүүрс эзэлдэг. Монгол улс одоогийн байдлаар баруун Цанхи нүүрсний ордыг ашиглах хамтран ажиллах түнш хайж байна. 2014 он гэхэд тус уурхай бүх хүчин чадалаараа буюу жилд 15сая тонн бүтээгдэхүүн гаргаж ажиллах бөгөөд уурхайн ашиглалтын хугацаа нь 50-аас доошгүй жил гэв. 2011 оны 5-р сарын 15-ны байдлаар 1,6 сая хаягдалтайгаар гүний нөөцийг тодруулж дундажаар 250 мянган тонн нүүрсийг илрүүлж одоогоор экспортод гаргахаар бэлтгэж байна. Таван Толгой уурхай буюу зүүн Цанхи орчимийн нүүрсний нөөцийн мэдээлэл (4-р сард) бэлэн болов. 4-р сард батлагдсан Эрдэнэс Таван Толгойн ордын зүүн Цанхийн 15 Mtpy дээр судалгаа явагдаж байна. Эрдэнэс Таван Толгойн усны хэрэглээгээ 70 км-т орших Балгасын Улаан гэдэг гүний усны нөөцөөс (465л/сек) авна гэв. Монголын Хөрөнгийн Бирж 2011 оны IV-р улирал гэхэд 24 цаг арилжих арилжааны системтэй болно. Эрдэнэс Таван Толгойн үнэт цаасыг Лондонгийн Хөрөнгийн Бирж дээр бүртгүүлэх үү эсвэл Хонконгийн бирж дээр үү гэдэг асуудлыг хуулийн зөвлөх компаниудтай хэлэлцэж, мөн Америкийн хадгаламжийн сертификат (ADR), Олон улсын хадгаламжийн сертификат (GDR) эсвэл энгийн хувьцаа зэрэг хэрэгсэлийн алийг нь ашиглахыг тооцоолох хэрэгтэй гэж МХБ-ийн ТУЗ-ын дарга Б.Болд хэлсэн юм. МХБ болон ЛХБ-ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу интернэтээр 24 цаг арилжаалах системтэй болох аж. III, IV-р улирал гэхэд систем бүрэн суулгагдсан байх болно. Гол асуудал нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв нь МХБ- ээс тусдаа байгууллага юм. Тиймээс МХБ ЛХБ-гийн зөвлөгөөг хүлээж байгаа гэж хэлсэн. Энэ шатанд ҮЦТТТХТ нь МХБ-гээс тустай байх уу харьяа байгууллага байх уу гэсэн асуултанд хариулах тодорхой зааварчилгаа байхгүй байна. Мөн МХБ-ийн ТУЗ-ийн дарга нэмж хэлэхдээ ирж буй саруудад олон өөрчлөлтүүд гарах болно гэж хэллээ. Эх сурвалж: Евро-Ази Капитал: Монголын долоо хоногийн мэдээ 23-27, 2011