СЗХ-ны 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 318 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 58, 59.1-р заалтууд, “Дэлгэрэх хүнс” ХК /MSE:DHO/-ийн 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 191 тоот хүсэлт болон МХБ-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 161 тоот тушаалаар “Дэлгэрэх хүнс” ХК-ийн гаргасан нийт 146,387 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хасав. “Дэлгэрэх Хүнс” ХК нь зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөн, хязгаарлагдмал хариуцлагатай компани болж байгаатай холбогдуулан тус компанийг бүртгэлээс хассан байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба