• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“НАКО ТҮЛШ” ХК НЬ НҮҮРС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭ СЭРГЭЭХ ЗОРИЛГООР ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ АВАХААР БОЛЖЭЭ.

2012-12-17 14:20:54

     “Нако Түлш” ХК (MSE: NKT) нь “Файэрбөрд” хөрөнгө оруулалтын сангийн харьяа “2-Pak Resources Investments SARL” компаниас 500,000 ам.долларын хувьцаанд хөрвөх зээлийг авахаар болжээ. Энэхүү зээлийн санхүүжилт нь компанийн Дархан-Уул аймагт байрлах нүүрс боловсруулах үйлдвэрийг сэргээх, цаашид  үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад нь зориулагдах юм. Тус үйлдвэр нь “Шарын гол” ХК (MSE: SHG)-ийн нүүрсийг баяжуулж нүүрстөрөгчийн хийг ялган, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн утаагүй шахмал түлш үйлдвэрлэнэ. “Нако Түлш” ХК-ийн үйлдвэр нь Дархан Уул аймагт байрлах бусад үйлдвэрүүдийг коксжуулсан түлшээр, Улаанбаатар хотыг утаагүй түлшээр тус тус хангахаар төлөвлөж байна.
    Тус үйлдвэр нь үйл ажиллагааны явцад илэрсэн дутагдал доголдлыг засч сайжруулахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс үйлдвэрлэлийг сэргээх, цаашид үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинэ удирдлагыг томилоод байна. Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Б.Баярбат нь энэхүү албан тушаалд томилогдохоосоо өмнө компанийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд компанийн үйл ажиллагаа болон утаагүй түлшний зах зээлийн нөхцөл байдлын талаар өргөн мэдлэгтэй мэргэжилтэн юм. Энэхүү үйлдвэрийг жилд 100,000 тонн коксжих нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцож байгуулсан байна. Компанийн төлөвлөж байгаагаар үйлдвэрлэлийг сэргээж цаашид хүчин чадлыг нь нэмэгдүүлэн жилдээ 500,000 тонн хүртэл коксжих нүүрс үйлдвэрлэн зах зээлийн эрэлтийг хангах зорилго тавин ажиллаж байна.
     Мөн цаашид нүүрс боловсруулалтаас гарах дагалдах бүтээгдэхүүнүүд болох нүүрсний тос ба хийг ашиглан компанийн үнэ цэнээ нэмэгдүүлэх боломжтой. Файэрбөрд хөрөнгө оруулалтын сан нь нийт хувьцааны 66.7%-ийг эзэмшдэг байна.


Дэлгэрэнгүйг  purevbaatar@cbm.mn хаягаар тодруулна уу.



“Нако түлш” ХК (MSE:NKT)-ийн тухай

Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, үйлдвэрийн хотхон,
Нако түлш ХК Утас: 70379006

Захирлын нэр: Б.Баярбат
И-мэйл: Nakotulsh@yahoo.com
Вэб хуудас: www.naco.mn
Байгуулагдсан огноо: 2007-00-00
МХБ-д бүртгүүлсэн огноо: 2008-06-24
Хувьцааны төрөл: Энгийн
Үйл ажиллагааны чиглэл: Аж үйлдвэр

 

 
"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК-ИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБА



Анхааруулга: "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь хоёрдогч эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах боломжгүй  бөгөөд уг мэдээллийг ашигласнаар уншигчдад учирч болох аливаа төрлийн санхүүгийн хохирлыг хариуцахгүй болохыг анхаарна уу