• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51787

( 74.5 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51787 74.5
MSE A Индекс 19971.18 37
MSE B Индекс 15604.03 -15.11

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-22 16:32:58

Энэ өдөр нийт 25,012,287,265 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-22 10:56:32

"Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг BIDB үсгэн кодтойгоор эхлүүллээ.

01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-21 16:18:10

Энэ өдөр нийт 28,476,673,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“ЛЭНДМН ББСБ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГЫН НЭЭЛТ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2018-02-21 13:41:45

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт болон цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж өндөрлөлөө. Цан цохих үйл ажиллагаанд Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн, ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Очир, “Анд Глобал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Анар, ЛэндМН ББСБ” ХК-ийн үүсгэн байгуулагч ТУЗ-ийн гишүүн О.Болдбаатар, болон Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэвэгмэд нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5,665 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

“ЛэндМН ББСБ” ХК нь хиймэл оюун ухаанд суурилсан финтек /Fintech/ буюу цоо шинэ санхүүгийн бизнес моделийг Монголын улсын санхүүгийн салбарт 2016 онд анх удаа нэвтрүүлсэн компани бөгөөд өөрийн LendMN аппликейшнээр дамжуулан барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг билээ. Тус компани нь Монголын банк бус санхүүгийн салбарыг төлөөлөн бүртгэгдэж буй анхны компани төдийгүй Монголын хөрөнгийн биржийн III дугаар ангилалд IPO хийж буй хамгийн анхны компани болж байгаагаараа онцлог юм. Ийнхүү “ЛэндМН ББСБ” ХК нь стартап буюу шинэлэг санаа бүхий, эрсдэл өндөртэй, бизнесийн өсөлтийн мөчлөгтөө яваа жижиг, дунд компаниуд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож олон нийтийн компани болох томоохон боломж нээлттэй байдгийг харуулж байна.

Мирэ эссет секьюритис Монгол ҮЦК” ХХК андеррайтер компаниар ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг өнөөдрөөс эхлэн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл авна. Мөн ЛэндМН аппликейшнийг хэрэглэгчид гар утсаараа дамжуулан захиалгаа өгөх боломжтой юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ