• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43026.34

( -128.85 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43026.34 -128.85
MSE A Индекс 16726 -29.08
MSE B Индекс 12200.92 -23.78

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-03 17:12:39

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

 “МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-06-14 19:46:07

“Монгол Базальт” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 180611 тоот шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа:       2018.07.27, 14:00 цагт

Бүртгэх өдөр:                                                          2018.07.02

Хуралдах газар:                                                      Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Корпорейт зочид буудлын хурлын танхимд хуралдана.

Хурлаар хэлэлцэх асуудлууд:                                    

1. Компанийн дүрмийг батлах тухай

2. Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

3. ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулалын хэмжээг тогтоох

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд УБ хот, СБД 1-р хороо, Фламинго Тауэр, 7 давхарт 

Хурал зохион байгуулах коммис: ТУЗ-ын нарийн бичгийн дарга Х.Одончимэг 7511-4444, 99874150, Имэйл: Odonchimeg.Bazalt@gmail.com

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ