• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51787

( 74.5 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51787 74.5
MSE A Индекс 19971.18 37
MSE B Индекс 15604.03 -15.11

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-22 16:32:58

Энэ өдөр нийт 25,012,287,265 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-22 10:56:32

"Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг BIDB үсгэн кодтойгоор эхлүүллээ.

01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-21 16:18:10

Энэ өдөр нийт 28,476,673,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ

2018-07-09 16:18:24

Монгол Улсын Засгийн Газар нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн хувьцааны хяналтын багцыг дангаараа эзэмшигч болсон тул “Компанийн тухай” хуулийн 57.1, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 22.1.2 болон СЗХ-ны “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам”-ыг үндэслэн үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 94.67 хувь буюу 24,491,390 ширхэгээс бусад хэсгийг худалдан авах санал гаргаж байна. Үүнд:

Худалдан авахаар санал гаргасан хувьцааны тоо ширхэг :     1,378,886 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:                      2018 оны 07-р сарын 09-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:                    2018 оны 09-р сарын 19-ны өдөр

Нэгж хувьцааны худалдан авах үнэ:                                       542.00 /таван зуун дөчин хоёр төгрөг, тэг мөнгө/

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа:              2018 оны 09-р сарын 20

Хувьцааг худалдан авах санал гаргагч:                                        Монгол Улсын Засгийн газар

Хаяг:13381-Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-16, Засгийн газрын IX байр,

Холбогдох утас: (976-62) 263034, Факс: 262350, Е-mail: info@pcsp.gov.mn

"Монголын цахилгаан холбоо" ХК-ийн хувьцаа эзэмшигч  нь хувьцаагаа худалдах хүсэлтэй бол:

2018 оны 07 сарын 09-ний өдрөөс 2018 оны 09-р сарын 18-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд 08:30 цагаас 17:00 цагийн  хооронд, 2018 оны 09-р сарын 19-ны өдрийн 08:30 цагаас 13:00 цагийн  хооронд  доорхи байгууллагад хандана уу.

"Гаүли ҮЦК" ХХК Хаяг:Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж, Сонор плаза 602 тоот, Холбогдох утас: 70153300, 99045961, Е-mail: gauli2008@yahoo.com

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ