• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48044.95

( 364.46 0.76% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48044.95 364.46
MSE A Индекс 18325.2 80.24
MSE B Индекс 15024.93 -5.37

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ISO/IEC 27001:2023 / ISO/IEC 27001:2022 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2024-10-04 18:17:55

Өнөөдөр “МонСертф” ХХК-ийн удирдлагуудаас баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.      

10-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-04 17:33:08

Энэ өдөр нийт 35,580,049,941 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-04 16:36:16

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газар болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн холбогдох албан тушаалтнууд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан уулзалт хийлээ.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

2018-12-19 14:15:53

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг тодруулдаг “GRAND BULL AWARDS 2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос санаачлан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК, “Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК, “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК, “Арилжааны Төлбөр Тооцоо” ХХК-иудтай хамтран 2018 оны 12-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын өнгөрсөн дөрвөн жилд үзүүлсэн ололт, амжилтыг дүгнэн, номинаци тус бүрт нэр дэвшсэн шилдэг таван байгууллага/мэргэжилтэн/-с дараах шилдгийн шилдгүүдийг тодруулан “GRAND BULL AWARDS 2018” цомыг гардууллаа.

“GRAND BULL AWARDS 2018”-ийн номинаци тус бүрийн шилдгийн шилдгүүдэд:

“ШИЛДЭГ БРОКЕРИЙН КОМПАНИ”- “БИДИСЕК ҮЦК” ХК,
“ШИЛДЭГ IPO” – “ЛэндМН ББСБ” ХК,
“ШИЛДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИ”- “ГОВЬ ХК”,
“ШИЛДЭГ АНДЕРРАЙТЕРИЙН КОМПАНИ”- “БИДИСЕК ҮЦК” ХК,
“ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”- Б.ӨЛЗИЙБАЯР/”Ард капитал ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал/ тус тус шалгарлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ