2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр I, II, III ангиллын 13 хувьцаат компанийн 57,652,373 төгрөгийн үнийн дүн бүхий 42,349 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 2 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Дизель" ХК (MDZ+15.00%) болон "Тавантолгой" ХК (TTL+7.05%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "АйТүүлс" ХК (ITLS-0.95%) болон "АПУ" ХК (APU-0.77%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.04 хувиар өсч 21699.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,466,288,478,328.73 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ