Монголын хөрөнгийн бирж 2018 оны 4 дүгээр сарын 08-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,334,622,288.51 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 40 компанийн 1,839,367 ширхэг хувьцаа төгрөгөөр 353,038,808.51 арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | APU | АПУ | 126,006 | 74,320,358 |
2 | GOV | ГОВЬ | 153,617 | 45,229,586 |
3 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 434,222 | 34,342,335 |
4 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 190,955 | 34,243,408 |
5 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 479,703 | 31,575,733 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 469,463.00 | 1,667,076,009.75 |
2 | NOVL | Новел инвестмент ХХК | 130,113.00 | 350,099,576.58 |
3 | GLMT | Голомт Капитал ХХК | 663,768.00 | 178,874,689.35 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 342,121.00 | 84,750,303.14 |
5 | BDSC | БиДиСек ХК | 310,279.00 | 79,207,547.19 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны 4 дүгээр сарын 08-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9,564 ширхэг үнэт цаас 981,583,480 төгрөгөөр арилжаалагдсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 15,940 | 1,634,131,800 |
2 | NOVL | Новел инвестмент ХХК | 3,188 | 329,035,160 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,348,261,908,062.65 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20010.13 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.49 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ