2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 121,368,906 төгрөгийн үнийн дүн бүхий 540,592 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс "Хархорин" ХК (HHN +6.67%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +3.16%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL -12.73%) болон "Шарын Гол" ХК (SHG -10.39%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.71 хувиар өсч, 20177.98 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,339,944,396,286.58 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ