2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 78,568,153 төгрөгийн үнийн дүн бүхий 381,045 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс " Хөх Ган" ХК (HGN +6.25%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +3.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -13.92%) болон "Монгол Шилтгээн" ХК (MSH -12.50%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.97 хувиар буурч, 19759.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,361,005,724,288.44 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ