2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 43,869,795 төгрөгийн үнийн дүн бүхий 195,085 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU +12.45%) болон "Талх Чихэр" ХК (TCK +4.15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Даваанбулаг" ХК (DBL -3.99%) болон "БиДиСек" ХК (BDS -3.97%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.25 хувиар өсч, 19997.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,382,754,243,919.78 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ