2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 142,434,360 төгрөгийн үнийн дүн бүхий 909,228 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко Тур Бюро" ХК (JTB +10.00%) болон "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU+5.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" ХК (HBO -10.64%) болон "Орхондалай" ХК (ORD -4.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.34 хувиар өсч, 19689.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,472,354,158,944.98 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ