2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 176,215,336 төгрөгийн үнийн дүн бүхий 1,097,026 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Е-Моние" ХК (HCH+15.0%) болон "Хүннү менежмент" ХК (HBZ+15.0%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би ди сек" ХК (BDS-4.17%) болон "Сүү" ХК (SUU-2.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.23 хувиар буурч, 19791.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,467,625,415,153 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ