2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 309,096,337 төгрөгийн үнийн дүн бүхий 831,695 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Адуунчулуун" ХК (ADL+5.49%) болон Мик холдинг ХК (MIK+4.25%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU-3.78%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL-2.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.67 хувиар өсч, 20178.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,526,244,290,159 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ