2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 157,260,279 төгрөгийн үнийн дүн бүхий 561,942 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улаанбаатар Хивс" ХК (UBH+12.23%) болон "Могойн Гол" ХК (BDL+5.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" ХК (SOR-14.71%) болон "Гермес Центр" ХК (HRM-9.42%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.12 хувиар буурч, 20595.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,586,443,539,047.73 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ