2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 109,399,647 төгрөгийн үнийн дүн бүхий 1,219,914 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC+7.14%) болон "Сүү" ХК (SUU+2.05%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес Центр" ХК (HRM-1.93%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM-0.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.21 хувиар өсч, 20631.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,591,989,542,003.96 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ