СЗХ-ны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 168 дугаар тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан “Эм Даблью Ти Эс ҮЦК” ХХК, СЗХ-ны 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор мөн тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан "Фронтиер ҮЦК" ХХК-ийг МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/05 болон 2019/06 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс тус тус хаслаа.
“Эм Даблью Ти Эс ҮЦК” ХХК-ийн харилцагчдыг СЗХ-ны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар МХБ-ийн гишүүн "Бумбат Алтай ҮЦК" ХХК-д шилжүүлж, нэмэлт төлбөр, зардал чирэгдэлгүйгээр үнэт цаасны дансаа үргэлжлүүлэн эзэмшиж, хөрөнгийн зах зээлийн харилцаанд саадгүй оролцох боломжийг бүрдүүлсэн билээ. Харин "Фронтиер ҮЦК" ХХК-ийн харилцагчийг шилжүүлэх тендер одоогоор зарлагдаагүй байгаа бөгөөд тендер зарлагдаж, СЗХ-ны холбогдох шийдвэр гарсны дараа тус компанийн харилцагчдад МХБ-ийн цахим хуудсаар шийдвэрийн тухай мэдэгдэх болно.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ