• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48993.64

( -23.1 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48993.64 -23.1
MSE A Индекс 18783.01 20.05
MSE B Индекс 15162.06 -32.67

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-01 17:24:33

Энэ өдөр нийт 156,878,221,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЖБТ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-10-31 18:09:12

Арилжааны системд нийт 148 хөрөнгө оруулагчийн 148 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдав

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-31 16:24:27

Энэ өдөр нийт 47,434,542,499 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АНУ-С МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАЙКЛ С. КЛЕЧЕСКИ МХБ-Д ЗОЧИЛЛОО

2019-07-19 11:09:59

Өнөөдөр  Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Майкл С. Клечески болон тус Элчин сайдын яамны холбогдох төлөөлөгчид Монголын хөрөнгийн биржид зочилж, 6,017 дахь удаагийн үнэт цаасны арилжааг нээж цан цохилоо. 

Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Гүйцэтгэх захирал Х.Алтай Элчин Сайд Клеческид МХБ-ийн үйл ажиллагааг танилцуулж, Монголын хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийн боломжуудын талаар санал солилцлоо. Ёслолын үйл ажиллагааны үеэр Элчин сайд Майкл С. Клечески "Аливаа улсын эдийн засагт хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг асар чухал билээ. Монгол Улсын хөрөнгийн зах зээл идэвхжиж байгаа энэ цаг үед нэгэнт шинэчлэгдэн сайжирсан хууль эрх зүйн орчин, хуримтлуулсан туршлагадаа суурилан төрийн өмч хувьчлалыг МХБ-ээр дамжуулан хэрэгжүүлэх, тэр дундаа МХБ болон тооцооны байгууллагыг хувьчлах нь манай улсын төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдыг татаж, Монголын хөрөнгийн зах зээл олон улсын зах зээл болоход чухал алхам болох юм" хэмээн онцлон тэмдэглээд, МХБ-ийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.         

            МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ