2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 56,451,806 төгрөгийн үнийн дүн бүхий 265,742 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хишиг Уул" ХК (HSX+12.50%) болон "Би Ди Сек" ХК (BDS+8.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Цагаантолгой" ХК (TSA-14.47%) болон "АйТүүлс" ХК (ITLS-4.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.12 хувиар өсч, 20636.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,564,573,935,085.50 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ