“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээлэл технологийн албанд Программ зохиогч сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
-
Англи хэлний зохих мэдлэгтэй;
-
Багаар болон бие даан ажиллах ур чадвартай;
-
Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;
-
Харилцааны ур чадвартай;
Ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага:
-
Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
-
Monitoring өгөгдлийн сангийн программ хангамж тохируулах ур чадвартай;
-
PHP, SQL, C#, HTML5, CSS болон JAVASCRIPT технологиуд дээр ажиллах ур чадвартай;
-
Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах өндөр түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
-
Ямар нэгэн framework эзэмшсэн, Linux, Oracle-ийн албан ёсны сертифкатуудтай бол давуу тал болно;
Жич: Дөнгөж төгссөн оюутан байж болно;
Бүрдүүлэх баримт бичиг:
-
Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/
-
Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт
-
Иргэний үнэмлэхний хуулбар
Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.
Өргөдлийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж
Утас: 976-11-323715 /2114/
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ