• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48993.64

( -23.1 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48993.64 -23.1
MSE A Индекс 18783.01 20.05
MSE B Индекс 15162.06 -32.67

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-01 17:24:33

Энэ өдөр нийт 156,878,221,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЖБТ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-10-31 18:09:12

Арилжааны системд нийт 148 хөрөнгө оруулагчийн 148 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдав

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-31 16:24:27

Энэ өдөр нийт 47,434,542,499 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХАРИЛЦАГЧ ШИЛЖҮҮЛЭХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019-07-29 17:19:21

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2.2, 87.4.1 дэх заалтыг үндэслэн “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын дагуу үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй үнэт цаасны компанийн үндсэн харилцагчдыг бусад зохицуулалттай этгээдэд шилжүүлэх зорилгоор уралдаант шалгаруулалт зохион байгуулах комиссыг Хорооны даргын 2019 оны 445 дугаар тушаалаар байгуулсан билээ.

Иймд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон дор дурдсан 4 компанийн нийт 524 харилцагчдыг багцлан шилжүүлэхийг хүссэн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын 5.2-т заасан материалыг бүрдүүлж, битүүмжлэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дотор Уралдаант шалгаруулалт явуулах комисст ирүүлнэ үү. Үүнд:

Үнэт цаасны компанийн нэр Харилцагчийн тоо
1 "Фронтиер ҮЦК" ХХК 156
2 “Лондон Азиа Капитал Монголиа ҮЦК” ХХК 2
3 “АБЖЯ ҮЦК” ХХК 360
4 "Зууны Гарц Секьюритис ҮЦК” ХХК 6
  Нийт 524

Тус комисс нь уралдаант шалгаруулалтын материалыг хүлээн авах сүүлийн хугацаанаас хойш ажлын 10 хоногийн дотор дүгнэж, эрх хүлээн авагчид таницуулах ба эрх хүлээн авагч нь оцгой нөхцөл байдал үүссэн этгээдийн харилцагчдыг шалгарсан эрх бүхий компанид шилжүүлэх саналыг Хороонд ажлын 3 хоногийн дотор танилцуулах болно.

Жич: Нэмэлт мэдээллийг СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын 51-261677 тоот утсаар холбогдож авна уу.

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ КОМИСС

2019.07.25