Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд нь Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын 2.2, 2.4 дэх заалтын дагуу Компанийн хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа 8 дугаар сарын 01-ний өдөрт багтаан МХБ-д ирүүлэхээр заасан байдаг. Иймээс хувьцаат компанийн олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, үйл ажиллагааны тайлангаа заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү.
Хэрэв заасан хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголын хөрөнгийн биржийн зүгээс зөрчлийн талаар олон нийтэд болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхаарна уу.
2019 оны хагас ажилийн үйл ажиллагааны тайлангаа заасан хугацаанд ирүүлсэн компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ