2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 35,441,954 төгрөгийн үнийн дүн бүхий 97,295 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тавантолгой" ХК (TTL+1.92%) болон "АПУ" XK (APU+0.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг Гал" ХК (EER-7.49%) болон "Увс Чацаргана" ХК (CHR-6.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.48 хувиар буурч, 20496.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,529,590,980,749.63 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ