2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 54,876,080 төгрөгийн үнийн дүн бүхий 179,516 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс" ХК (MRX+10.82%) болон "Сүү" XK (SUU+3.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар Тарвагатай" ХК (TVT-14.85%) болон "Стандарт Агрикалчер Групп" ХК (SOH-11.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.08 хувиар өсч, 20512.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,530,318,889,021.62 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ