• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52289.21

( 228.3 0.44% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52289.21 228.3
MSE A Индекс 20175.56 85.47
MSE B Индекс 15667.2 -18.7

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-27 16:38:07

Энэ өдөр нийт 716,527,347 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-01-27 11:39:54

2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дараах байдалтай байна.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2025-01-27 11:23:31

2025 оны 01 дүгээр сарын 20-ноос 2025 оны 01 дүгээр сарын 24-ний хооронд өдөрт дунджаар 23,511,285,590.708 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-07 18:25:46

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн тайлангаа МХБ дээр олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагаанд АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр оролцлоо.

Тайлант хугацаанд АПУ ХК болон түүний охин 9 компани нь нийт 2,031 ажилтантайгаар ажиллаж, нэгдсэн байдлаар дараах голлох үр дүнгүүдийг гаргасан байна. Үүнд:

  • Бүтээгдэхүүний нэр төрөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11% хувиар нэмэгдэж, 308 нэр төрлийн 62,9 сая литр бүтээгдэхүүн борлуулсан;

  • Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9% хувиар өсч, 218 тэрбум төгрөгт хүрсэн;

  • Тайлант үеийн байдлаар улсын төсөвт төлсөн татварын хэмжээ нийт 140 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны үзүүлэлтээс 17% хувиар өссөн;

  • 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн нь өнгөрсөн 10 жилийн түүхэн хугацаанд хамгийн өндөр ногдол ашиг зарласан үзүүлэлт боллоо;

  • Хүү, татвар, элэгдэл хорогдлын зардлаас өмнөх ашгийн хэмжээ буюу EBITDA өмнөх оны мөн үетэй ижил түвшинд буюу 56 тэрбум төгрөг гарсан үзүүлэлттэй байна. 

"АПУ" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ