• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49016.74

( -69.62 -0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49016.74 -69.62
MSE A Индекс 18762.96 -40.61
MSE B Индекс 15194.73 8.41

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-31 16:24:27

Энэ өдөр нийт 47,434,542,499 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-30 16:26:31

Энэ өдөр нийт 43,876,482,385 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АРД ДААТГАЛ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-08 17:13:21

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "Ард Даатгал" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2019 оны 8 сарын 8-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Нийт хөрөнгө өмнөх оныхоос 8.5 тэрбум төгрөгөөр буюу 64 хувиар өсч, 21.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. 
  • 5,8 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлсэн ба цэвэр хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс даруй 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Хөрөнгө оруулалтын орлого 1.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс  200 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. 
  • 2019 оны эхний хагас жилд 1.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс  724 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
  • 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.27 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсний дагуу нийт 1,711 хувьцаа эзэмшигчиддээ 631 сая төгрөгийн ногдол ашгийг амжилттай хуваарилсан байна.                                                                                 

"Ард Даатгал" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ