• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49646.76

( 21.25 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49646.76 21.25
MSE A Индекс 19635.31 -67.89
MSE B Индекс 14929.25 -50.68

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-03 17:11:01

Энэ өдөр нийт 891,180,540 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

“ШУНХЛАЙ” ХХК-ИЙН ШУНХЛАЙ БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-12-03 10:27:12

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл оролцсон.

"ШУНХЛАЙ" НЭЭЛТТЭЙ БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2024-12-03 09:45:02

“Шунхлай" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 5 өдөр, 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Мэдээ мэдээлэл

"АРД КРЕДИТ ББСБ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-09-11 16:29:36

"Ард Кредит ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/23 тоот тогтоолын дагуу эчнээ санал хураалт явуулахаар болсон байна. 

Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудал: "Ард Кредит ББСБ" ХК-ийн дүрмийг шинэчилсэн найруулгаар батлах 

Эчнээ санал хураалтанд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 

Эчнээ санал хураалт явуулах хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 

Эчнээ санал хураалтын материалтай танилцах: 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 09-18 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байр, 2 давхар хаягаар эсвэл цахимаар ardcredit.shareholdersmeeting@gmail.com хаягаар саналаа ирүүлэх боломжтой. 

Зохион байгуулах комисс: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байр, 2 давхар, Утас: 77003322, 80114871

Хувьцаа эзэмшигчид өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өөрийн харилцдаг үнэт цаасны компанид хандан санал авах хуудас бөглөх замаар эчнээ санал хураалтанд оролцох боломжтой. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ