• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50289.01

( 75.44 0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50289.01 75.44
MSE A Индекс 19676.99 0
MSE B Индекс 15208.44 0

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-20 16:38:42

Энэ өдөр нийт 8,815,870,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-19 16:07:17

Энэ өдөр нийт 18,423,563,806 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-18 16:24:50

Энэ өдөр нийт 20,932,555,849 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"СҮҮ" ХК САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2020-07-31 18:03:25

Монголын Хөрөнгийн Биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Сүү" ХК 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 7-р сарын 31-ний өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. 2020 оны эхний хагас жилд "Сүү" ХК үйл ажиллагаагаа сайжруулах, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, үйлдвэрийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тайлант хугацаанд хүрсэн үр дүнг 2019 оны эхний хагас жилийн мөн үетэй харьцуулан танилцуулахад:  

  • “Сүү ХК нь 2020 оны эхний хагас жилд цэвэр борлуулалтын орлогоо өмнөх оны мөн үеэс 5% өсгөсөн ба цэвэр ашгийн түвшинд бууралттай ажилласан. Борлуулалтын орлого өсөхөд ПЕт савлагаатай тараг болон удаан хадгалах боломжтой тетрапак савлагаатай сүүний борлуулалт голчлон нөлөөлсөн.

  • Харин цэвэр ашиг буурахад борлуулсан бүтээгдэхүүний өртөг нөлөөлсөн бөгөөд дэлхийн зах зээл дэх ханшийн, мөн түүхий эд материалын үнийн өсөлт нь ББӨ-г өсөхөд хүргэв. Үүнээс гадна Covid-19-өөс үүдэлтэй татан авалтын саатал үүссэн, мөн бүтээгдэхүүнийхээ үнийг цаг тухайд нь нэмэх боломжгүй болсон нь нийт ашгийн маржин бууралттай ажиллахад нөлөөлсөн байна.

  • 2020 оны 2-р хагаст нэмэлт хувьцаа гарган санхүүжилт татах бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгөөр үйлдвэрийн сүү хүлээн авах хэсэг болон боловсруулах үйлдвэрийг автоматжуулан Олон улсын ISO 22000 стандартыг нэвтрүүлэхээр болсон байна. Ингэснээр үйлдвэрлэлийн зардал буурч, үйлдвэрлэлийн бүтээмж, хэмжээ тогтвортой нэмэгдэхээс гадна Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний экспортод гаргах суурь нөхцөл бүрдэх юм.

  • 2020 оны 2-р хагаст шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийж, маржин өндөртэй шинэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нэвтрүүлснээр, цэвэр ашгийн түвшинг 2020 онд нийт 6.1 тэрбумд хүргэх буюу өмнөх оноос 9% өсөлттэй ажиллахаар зорьж байна.

Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ