• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43026.34

( -128.85 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43026.34 -128.85
MSE A Индекс 16726 0
MSE B Индекс 12200.92 0

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-03 17:12:39

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-05 17:19:52

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Мандал Даатгал" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзориг үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа.Тайлант хугацаанд: 

  • "Мандал Даатгал" ХК-ийн хураамжийн орлого 20.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн боловч нөхөн төлбөрийн зардал 45 хувь өссөнтэй холбоотойгоор цэвэр ашгийн хэмжээ буурч 2.3 тэрбум төгрөг болсон байна. 

  • Ковид даатгал гэсэн шинэ бүтээгдэхүүн гаргасан бөгөөд 82,000 харилцагчийг үнэ төлбөргүй даатгаснаас гадна гар утасны дэлгэцийн даатгалыг зах зээлд нэвтрүүлээд байна.

"Мандал Даатгал" ХК-ийн нийт хөрөнгө 51.9 тэрбум төгрөгт хүрсэн нь дотоодын даатгалын зах зээлд хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж байгаагаас гадна нийт хураамжийн орлого болон цэвэр ашгийн хэмжээгээр салбарын компаниудыг тэргүүлж байна. 

"Мандал Даатгал" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ