• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49646.76

( 21.25 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49646.76 21.25
MSE A Индекс 19635.31 -67.89
MSE B Индекс 14929.25 -50.68

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-03 17:11:01

Энэ өдөр нийт 891,180,540 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

“ШУНХЛАЙ” ХХК-ИЙН ШУНХЛАЙ БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-12-03 10:27:12

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл оролцсон.

"ШУНХЛАЙ" НЭЭЛТТЭЙ БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2024-12-03 09:45:02

“Шунхлай" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 5 өдөр, 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ЭРХИЙН ХУГАЦААГАА СУНГАЛАА

2020-11-27 10:09:53

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн нь 2018 оны 6-р сард хаагдсан хаалттай санхүүжилтийн хүрээнд гаргасан 11,314,580 энгийн хувьцаа худалдан авах эрх бүхий варрантын хугацааг сунгахаар болсон байна. Энэ варрант нь 2020 оны 12-р сарын 8-ны ѳдрѳѳс эхлэн нэгж хувьцааг $0.60 үнээр худалдан авах эрхийг хэрэгжүүлэх нөхцөлтэй байсан хэдий ч нөхцөл байдлаас шалтгаалан эдгээр варрантын үндсэн нѳхцөлүүд ѳѳрчлѳхгүйгээр хүчинтэй хугацааг гурван сараар буюу 2021 оны 3 сарын 8-ны ѳдѳр хүртэл сунгасан байна.

Варрант нь үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх бөгөөд гадаадын биржүүдэд түгээмэл арилжаалагддаг үнэт цаас юм.

Хэвлэлийн мэдээг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ