• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51787

( 74.5 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51787 74.5
MSE A Индекс 19971.18 37
MSE B Индекс 15604.03 -15.11

Мэдээ мэдээлэл

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-22 10:56:32

"Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг BIDB үсгэн кодтойгоор эхлүүлээ.

01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-21 16:18:10

Энэ өдөр нийт 28,476,673,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“БОГД БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ТАНХИМ, ЦАХИМ ХОСОЛСОН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2025-01-20 17:47:13

2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагаас эхлэх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН ББСБ" ХК НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ 5 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

2020-12-24 13:22:06

"ЛэндМН ББСБ" ХК нь Компанийн тухай хуулийн 49, 55, 76 дугаар зүйлд нийцүүлэн гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20/37 тоот тогтоолоор компанийн нийт гаргасан хувьцааны 5 хувь хүртэлх хэмжээний энгийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтээс эргүүлэн худалдан авч, халааслахаар шийдвэрлэсэн байна.

Тогтоолын хавсралтад заасны дагуу компанийн гаргасан хувьцааны 5 хувь буюу 40 сая хүртэлх хувьцааг, тухайн арилжааны өдөр бүрийн өмнөх 30 хоногийн дундаж ханшийн 105 хувиас хэтрэхгүй үнээр 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдан авахаар болсон бөгөөд энэ тухай долоо хоног бүрийн Баасан гарагт олон нийтэд мэдээлэхээр болсон байна.

Компанийн албан тоот болон төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ