• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52433.32

( 335.56 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52433.32 335.56
MSE A Индекс 20371.83 87.01
MSE B Индекс 15442.21 59.53

Мэдээ мэдээлэл

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2025-02-28 16:24:38

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид, эрхэм хувьцаа эзэмшигчид, нийт иргэд Та бүхэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын мэнд дэвшүүлье!

02-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-28 15:14:37

Энэ өдөр нийт 76,965,548,513 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

02-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-27 15:06:58

Энэ өдөр нийт 4,109,258,879 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ХОТ ДЕВЕЛОПМЕНТ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2021-01-08 14:45:51

“Хот Девелопмент” ХК нь 2021 оны 1-р сарын 04-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 тоот тогтоолоор компанийн өрийг хувьцаагаар солих, түүнтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргахаар шийдвэрлэсэн.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан 2021 оны 01 сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцоогүй эсвэл хурлаас гарсан шийдвэртэй эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчдэд “Компанийн тухай хууль”-ийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 53.1.2-т заасны дагуу өөрийн эзэмшиж буй хувьцааг  эргүүлэн худалдан авахыг компаниас эргүүлэн шаардах эрх үүсээд байна.

Иймд “Хот Девелопмент” ХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтээ компани болон “БиДиСЕК ҮЦК” ХК-д хандан гаргана уу

Шаардах эрх хэрэгжүүлэх үнэ:                                  

100 төгрөг

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр:

2021.01.04

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар шийдвэр гарсан огноо:                                     

2021.01.04

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо:          

2021.02.15

Холбоо барих утас : 75551919 (4), 99052845

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ