• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51787

( 74.5 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51787 74.5
MSE A Индекс 19971.18 37
MSE B Индекс 15604.03 -15.11

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-22 16:32:58

Энэ өдөр нийт 25,012,287,265 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-22 10:56:32

"Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг BIDB үсгэн кодтойгоор эхлүүлээ.

01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-21 16:18:10

Энэ өдөр нийт 28,476,673,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"ДАРХАН НЭХИЙ” ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-08-04 03:30:17

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Дархан Нэхий" ХК-ийн 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг тус компанийн Санхүү хариуцсан захирал М.Ганзориг цахим хэлбэрээр олон нийтэд танилцууллаа. 2021 оны эхний хагас жилд 409 ажилтантай үйл ажиллагаа явуулсан бөгөөд Ковид-19 эдийн засгийн хүнд нөхцөлд ажлын байраа хадгалж үйлдвэрлэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан байна.

Тайлант хугацаанд: 

  • Нийт хөрөнгө өмнөх оныхоос 7 хувиар өсч, 67.87 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан хувьцаа эргүүлэх худалдан авах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар батласан байна.

  • Тайлант хугацаанд борлуулалтын орлого 8 хувиар өсч, 6.4 тэрбум болсон бөгөөд тус компанийн охин компани болох "Гранд яак" ХХК-ийн зочид буудал ашиглалтад орж элэгдлийн зардал тооцох болсонтой холбоотойгоор цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс буурч 34 сая төгрөг болсон байна.

Тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ