"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 20 дугаар зүйлийн 20.2, 20.3 дахь заалтууд болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 151242-16/22-304 тоот албан бичгээр ирүүлсэн ангилал ахиулах тухай хүсэлт зэргийг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/42 тоот тушаалаар "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн үнэт цаасыг "III" ангиллаас ахиулан "II" ангилалд бүртгэлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ