• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52433.32

( 335.56 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52433.32 335.56
MSE A Индекс 20371.83 87.01
MSE B Индекс 15442.21 59.53

Мэдээ мэдээлэл

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2025-02-28 16:24:38

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид, эрхэм хувьцаа эзэмшигчид, нийт иргэд Та бүхэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын мэнд дэвшүүлье!

02-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-28 15:14:37

Энэ өдөр нийт 76,965,548,513 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

02-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-27 15:06:58

Энэ өдөр нийт 4,109,258,879 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС” ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2022-07-08 11:05:04

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Эрдэнэс сольюшинс” ХК-ийн нийтэд санал болгосон нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/2783 тоот тушаалаар амжилттай болсонд тооцож, өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжааг нээн хүндэтгэлийн цан цохилоо.

“Эрдэнэс сольюшинс” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг Монголын хөрөнгийн биржийн арилжааны системээр дамжуулан 2022 оны 06 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хүлээн авсан бөгөөд анхдагч зах зээлийн арилжааны явцад эрэлт нь нийлүүлэлтээс давж, “green shoe” хэрэгжүүлсэн. Ингэснээр тус компани нийт 17,706,154 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 108 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 1,912,264,632 төгрөгийг амжилттайгаар татан төвлөрүүлсэн билээ.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ