• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51787

( 74.5 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51787 74.5
MSE A Индекс 19971.18 37
MSE B Индекс 15604.03 -15.11

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-22 16:32:58

Энэ өдөр нийт 25,012,287,265 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-22 10:56:32

"Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг BIDB үсгэн кодтойгоор эхлүүллээ.

01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-21 16:18:10

Энэ өдөр нийт 28,476,673,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2022-07-08 14:00:25

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/2783 тоот тушаалаар "Инвескор ББСБ" ХК-ийн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эхлүүллээ.  

“Инвескор ББСБ” ХК нь тус бүр 4,155 төгрөгийн үнэ бүхий 4,000,000 ширхэг нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал авсан бөгөөд анхдагч зах зээлийн арилжааны явцад эрэлт нь нийлүүлэлтээсээ давж, “Green shoe” хэрэгжүүлснээр тус компани нийт 16,687,988,265 төгрөгийг амжилттайгаар татан төвлөрүүлсэн юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ