• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52433.32

( 335.56 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52433.32 335.56
MSE A Индекс 20371.83 87.01
MSE B Индекс 15442.21 59.53

Мэдээ мэдээлэл

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2025-02-28 16:24:38

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид, эрхэм хувьцаа эзэмшигчид, нийт иргэд Та бүхэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын мэнд дэвшүүлье!

02-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-28 15:14:37

Энэ өдөр нийт 76,965,548,513 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

02-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-27 15:06:58

Энэ өдөр нийт 4,109,258,879 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"МОН БИЙФ" КОМПАНИЙН ШИНЭЭР ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2022-08-05 17:59:56

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 350 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/59 тоот тушаалаар бүртгэгдсэн “Мон Бийф” компанийн шинээр гаргаж буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагаас эхлүүлж, ажлын 5 өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.

Тус компани нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64,285,700 ширхэг хувьцааг олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож байгаа бөгөөд нийт 2,892,856,500 төгрөгийг татан төвлөрүүлж, энэхүү хөрөнгийг үйлдвэрийн байр болон тоног төхөөрөмжийн худалдан авалтад зарцуулахаар төлөвлөжээ.

Анхдагч зах зээлийн арилжааны явцад олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд хувь тэнцүүлэх бөгөөд ингэхдээ 10,000 ширхэг болон түүнээс доош тоо ширхэг бүхий захиалга бүрийг хувь тэнцүүлэхгүйгээр биелүүлнэ.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ