• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49570.1

( 98.35 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49570.1 98.35
MSE A Индекс 19397.79 80.87
MSE B Индекс 15015.2 -130.36

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-08-26 14:32:08

2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 137,493,740 төгрөгийн үнийн дүн бүхий 1,247,874 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх ган" ХК (HGN +9.26%), "Булигаар" ХК (MBG +6.80%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +5.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силикат" ХК (MBG -15.00%), "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN -14.93%) болон "Өндөрхаан" ХК (ONH -9.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,271 ширхэг нэгж эрхийг 12,600,011 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 10 ширхэг үнэт цаасыг 980,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.21 хувиар буурч, 35347.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,011,664,205,536 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ