2022 оны 10 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 236,594,368 төгрөгийн үнийн дүн бүхий 836,268 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Төрийн Банк" ХК (SBM +14.93%), "Улаансан" ХК (UNS +10.53%) болон "Ариг гал" ХК (EER +8.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол керамик" ХК (KEK -14.84%), "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN -14.72%) болон "Могойн гол" ХК (BDL -14.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,441 ширхэг нэгж эрхийг 10,429,483 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 700 ширхэгийг 69,575,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 68,100 ширхэг үнэт цаасыг 6,810,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.78 хувиар өсөж, 33765.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,289,341,187,218 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ