2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 325,759,372 төгрөгийн үнийн дүн бүхий 626,434 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Нако түлш ХК (NKT +15.00%), Крипто Үндэстэн ХК (CNF +14.92%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +10.18%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монинжбар ХК (MIB -11.55%), Гранд системс ХК (LOT -8.55%), Шарын гол ХК (SHG -3.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 352,813 ширхэг нэгж эрх 284,618,740 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 9 ширхэг үнэт цаас 900,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 600 ширхэг үнэт цаас 60,000 ам.доллараар буюу 204,999,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
Монголросцветмет" ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 216,150 ам.доллар буюу 738,511,059 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.06% хувиар буурч, 48994.79 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,449,575,965,232 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ