2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 187,304,756 төгрөгийн үнийн дүн бүхий 675,952 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель" ХК (MDZ +14.97%), "Хүрд" ХК (HRD +14.95%) болон "Булигаар" ХК (MBG +12.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Төрийн банк" ХК (SBM -15%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -11.43%) болон "Монос Хүнс" ХК (MFC -6.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,591 ширхэг нэгж эрхийг 14,303,259 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.6 хувиар буурч, 33,694.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,430,345,422,886 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ