2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 25 хувьцаат компанийн 103,680,734 төгрөгийн үнийн дүн бүхий 518,439 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL +14.71%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +11.75%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +1.51%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монос хүнс" ХК (MFC -7.83%), "Дархан нэхий" ХК (NEH -7.07%) болон "Гермес центр" ХК (HRM -4.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,414 ширхэг нэгж эрхийг 2,936,995 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 13 ширхэг үнэт цаасыг 4,408,391 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.45 хувиар өсөж, 35188.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,482,036,324,373 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ