СЗХ-ны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 493, 494, 495 дугаар тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан "Азиа Пасифик секьюритис ҮЦК" ХХК, “Гендекс ҮЦК” ХХК болон “Монгол хувьцаа ҮЦК” ХХК-ийг МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22 болон 23 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс тус тус хаслаа. Ийнхүү МХБ-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 52 боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ