• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-09 14:22:10

2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 126,786,709 төгрөгийн үнийн дүн бүхий 310,504 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +7.93%), "Гермес центр" ХК (HRM +4.70%) болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN +4.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол  "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT  -14.81%), "Монгео" ХК (MOG-11.69%) болон "Дархан нэхий" ХК (NEH -3.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 4,353 ширхэг нэгж эрхийг 2,594,274 төгрөгөөр арилжааллаа. Мөн компаний бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаасыг 289,400 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.77 хувиар өсөж, 34693.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,567,765,029,053 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ