Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 607 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/130 тоот тушаалаар “Бичил эй би эс актив ТЗК” ХХК-ийн гаргаж буй доорх нөхцөлтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
Үнэт цаасны нэр: Бичил глобус ХБҮЦ
Үнэт цаасны тоо ширхэг: 100,000 ширхэг
Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг хүртэл
Үнэт цаасны нийт үнийн дүн: 10,000,000,000 төгрөг хүртэл
Үнэт цаасны хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.5%
Үнэт цаасны хугацаа: 24 сар
Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ