2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 180,365,548 төгрөгийн үнийн дүн бүхий 513,664 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (AHH +14.09%), "Фронтиер Ланд Групп" ХК (MDR +8.11%) болон "Би Ди Сек" ХК (BDS +4.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" ХК (HBO -14.98%), "Монгол керамик" ХК (KEK -12.79%) болон "Монос Хүнс" ХК (MFC -5.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 85,258 ширхэг нэгж эрхийг 38,427,430 төгрөгөөр, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 58 ширхэг үнэт цаасыг 5,788,400 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.07 хувиар өсөж, 33326.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,370,700,163,943 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ